Mom's Corner Podcast show

Mom's Corner Podcast

Summary: Hello dears, Намуун байна. Шинэхэн ээж. Ээж болон хүүхдэд тулгардаг олон асуудлын шийдлийг олж өгөх зорилгоор энэхүү подкастаа хийж эхэллээ. Таалан сонсоно уу! Хэрвээ надтай ярилцахыг хүсвэл сошиал хаягуудаар маань холбогдоорой.

Join Now to Subscribe to this Podcast
  • Visit Website
  • RSS
  • Artist: Намуун Отгонбаатар
  • Copyright: © Намуун Отгонбаатар

Podcasts:

 #17 "Avant Kids" брэндийн үүсгэн байгуулагч Б.Туул | File Type: audio/mp3 | Duration: 00:43:17

#МонголХүүхдийнБрэнд Шинэ долоо хоногийн мэнд ээжүүдээ Шинэхэн дугаар маань бэлэн боллоо. Энэ удаагийн #МонголХүүхдийнБрэнд танилцуулах дугаарт маань хүүхдэд зориулсан сүлжмэл хувцасны анхны брэндүүдийн нэг @AvantKids оролцлоо. Авант кидс брэндийн үүсгэн байгуулагч @Tuul эгч маань бизнесээ хэрхэн үүсгэн байгуулж байсан, эдийн засгийн хүндхэн үеүдийг хэрхэн даван туулж ирсэн гээд бизнесийн болон ээж хүний туршлагаа харамгүй хуваалцлаа. Та бүхэн минь доорх линкээр орж сонсоорой. Мөн itunes, MPLUS дээр орсон байгаа шүү.

 #16 Гэртээ хүүхдээ харангаа нэмэлт орлоготой болох 15 арга | File Type: audio/mp3 | Duration: 00:27:38

#НэмэлтОрлого Шинэхэн өглөөний мэнд, та бүхэнтэйгээ шинэхэн дугаараараа мэндчилж байна. Энэ дугаартаа Минималист ээж хуудсын админ Номинтойгоо хамт гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээж нартаа зориулан нэмэлт орлоготой болох боломж, аргуудаас танилцууллаа. Таалан болгооно уу

 #15 "Oveda" брэндийн үүсгэн байгуулагч Л.Нямдолгор | File Type: audio/mp3 | Duration: 00:39:49

#МонголХүүхдийнБүтээгдэхүүн #МонголдҮйлдвэрлэв Шинэ долоо хоногоо бас нэгэн мундаг ээжийн подкастыг сонсож эхлүүлээрэй. Гэхдээ эхний өдөр талдаа орчихлоо тэ ккк. Арьс арчилгааны органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Oveda" брэндийг танилцуулж байна. Уг брэндийн үүсгэн байгуулагч, хоёр хүүхдийн ээж Л.Нямдолгор энэ дугаарт маань оролцож бизнесийн болон ээж хүний туршлагаасаа хуваалцлаа. Таалан болгооно уу :)

 #14 Хоол тэжээлээр дамжуулан хүүхдийнхээ дархлааг хэрхэн дэмжих вэ? | File Type: audio/mp3 | Duration: 00:52:18

Шинэ долоо хоногийн мэнд, шинэхэн өглөөний мэнд ☺️☺️ Энэ долоо хоногийн сэдэв #ХүүхдийнХооллолт Хоол тэжээлээр дамжуулан хүүхдийнхээ дархлааг хэрхэн дэмжих вэ? гэсэн сэдвээр Hool Zuich Azaa эгчтэй ярилцлаа. Ээжүүд минь заавал сонсоорой

 #13 "Үр минь" брэндийн үүсгэн байгуулагч А.Уянга | File Type: audio/mp3 | Duration: 00:41:45

#Монголхүүхдийнбрэнд цувралын хоёр дахь дугаараар мэндчилж байна. Энэ дугаарт хүүхдийн хувцасны зах зээлийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг "Үр минь" брэндийг танилцуулах болно. Зочноор #Үрминь брэндийн үүсгэн байгуулагч А.Уянга оролцлоо. Бизнес эрхлэгч ээж хүний хувьд тэрээр бүх л туршлагаасаа харамгүй хуваалцсан байгаа. Ингээд шинэ дугаараа хүлээн авна уу!

 #12 Яагаад хүүхдээ урлагтай ойр өсгөх хэрэгтэй вэ? | File Type: audio/mp3 | Duration: 00:33:37

#Урлаг_ба_хүүхэд Ээжүүдийн булан подкастын маань энэ долоо хоногийн сэдэв бол #Урлаг_ба_хүүхэд. Энэ дугаарт Anima art design school /Анима ДУДуС/ -ийн багш, урлаг судлаач М.Аминаатай (Аминаа Машбат) урлаг хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг, хүүхдээ урлагтай ойр өсгөхийн ач холбогдол гээд олон чухал сэдвийг хөндөн ярилцлаа.

 #11 "Kind Baby" брэндийн үүсгэн байгуулагч О.Анхныбаяр | File Type: audio/mp3 | Duration: 00:52:36

Өдрийн мэнд, Ээжүүдээ. Mom's Corner podcast-ийн маань #Монгол_брэнд, #Монгол_хүүхдийн_бүтээгдэхүүнийг танилцуулах цувралын анхны дугаарыг хүлээн авна уу! Энэ дугаараараа хүүхдийн хувцасны зах зээлд гарч ирсэн анхны брэндүүдийн нэг #KindBaby брэндийг танилцуулж байна. Зочноор #KindBaby брэндийн үүсгэн байгуулагч О.Анхныбаяр оролцож бизнесийн туршлага болоод ээж хүний туршлагаасаа хуваалцлаа. Та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

 #10 Удахгүй төрөх болон төрөөд удаагүй байгаа ээж нартаа юу гэж зөвлөх вэ? | File Type: audio/mp3 | Duration: 00:38:30

Mom's Corner podcast маань нэг л мэдэхэд арван дугаар бэлтгэн хүргэжээ. Тиймээс арав дахь дугаар бүрийг онцгойлон олон зочинтой, сонирхолтой байдлаар хүргэж байхаар шийдлээ. Энэ удаагийн онцгой дугаарт маань дөрвөн ээж оролцож өөрсдийн түүхээс сонирхууллаа. Мөн #удахгүй_төрөх_ээжүүд болон #төрөөд_удаагүй_ээжүүд -д зориулан өөрсдийн туршлагаас хуваалцлаа. Дугаарт оролцсон Энкүлэ, Өлзийжаргал, Удвал, Болор нартаа маш их баярлалаа.

 #09 Хүүхдийнхээ дархлааг дэмжиж, ханиаднаас сэргийлэх аргууд | File Type: audio/mp3 | Duration: 00:59:46

Mom's Corner подкастын 9 дэх дугаарыг хүлээн авна уу! Энэ долоо хоногийн сэдэв бол #Хүүхдийнхээ_дархлааг_дэмжих буюу #Ханиаднаас_урьдчилан_сэргийлэх тухай байгаа. Харин зочноор ээжүүдийн маань хэзээний танил "BioAmidral

 #08 Төрсний дараах сэтгэл гутралаас хэрхэн гарах вэ? | File Type: audio/mp3 | Duration: 00:54:40

Mom's Corner подкастын 8 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ долоо хоногийн сэдэв бол #Төрсний_дараах_сэтгэл_гутрал Уг сэдвээр Focus on the Family Mongolia- Гэр Бүл Анхаарлын Төвд байгууллагын захирал, клиник сэтгэлзүйч Т.Хонгорзултай (Hongorzul Tuya) ярилцлаа. Төрсний дараах сэтгэл гутрал гэж юу вэ? Ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Хэрхэн гутралаас ангижирч, даван гарах вэ? гэсэн асуултуудад хариулт авч, тодорхой case-үүд дээр жишээ аван ярилцлаа. Та болон таны гэр бүлийн уур амьсгал, таны хүүхдийн сэтгэлзүйд хамаатай асуудал учраас заавал сонсоорой ээжүүдээ.

 #07- Хүүхдийнхээ буйл, шүдийг арчлахдаа үүнд анхаараарай | File Type: audio/mp3 | Duration: 00:36:39

Mom's Corner Podcast-ийн маань шинэхэн дугаарыг хүлээн авна уу! Энэ удаагийн дугаарт бид #хүүхдийн_шүдний_арчилгаа сэвдээр ярилцлаа. Эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдэнд анхаарч эхлэх үед хэдийн оройтсон байдаг учир буйл байхаас нь л сайтар арчлах хэрэгтэй гэнэ шүү. Тиймээс эцэг, эхчүүд маань буйл, шүдийг нь арчлахдаа юунд анхаарах ёстой байдгийг подкастаа сонсоод мэдэж аваарай.

 #06 - Арьсны асуудлуудаасаа салах энгийн аргууд | File Type: audio/mp3 | Duration: 00:32:47

Mom's Corner Podcast-ийн маань 6 дахь дугаар мэндэллээ. Төрсний дараа бүсгүйчүүдийн маань арьсанд сэвх, нөсөө толбо, хялгасан үрчлээ үүсэх, хуурайших, эмзэгших, харлах гээд маш олон асуудлууд гарч ирдэг. Тиймээс эдгээр арьсны асуудлаас хэрхэн салах талаар Make up artist & Flamme make up store-ийн захирал Гэрэлээтэй ярилцлаа.

 #05- 90кг-аас 40кг хассан Хулангоогийн турсан нууцаас | File Type: audio/mp3 | Duration: 00:35:17

Mom's Corner Podcast-ийн маань тав дахь дугаарыг хүлээн авна уу! Төрсний дараа турах, галбиржих гэсэн сэдвээр хоёр дахь зочинтойгоо ярилцлаа. Хулангоо маань төрснийхөө дараа 90 гаруй килограмм жинтэй байсан ч 3 сарын уйгагүй хичээл зүтгэлийнхээ үр дүнд 40 кг жинг хаяж чаджээ.

 #04 - Төрснийхөө дараа ингэж тураарай | File Type: audio/mp3 | Duration: 00:31:49

Mom's Corner podcast-ийн маань дөрөв дэх дугаар мэндэллээ. Удаан хүлээлгэсэнд хүлцэл өчье. Төрсний дараа эргээд хэрхэн турах вэ? Хэрхэн галбиржих вэ? гэж бодож байгаа ээж нар маань заавал сонсоорой. Фитнесс тамирчин Оюунтуяа буюу DJ Anna Sue маань эрүүлээр хэрхэн жингээ хасах талаар төрөөд удаагүй байгаа ээж нартаа зөвлөгөө өглөө. Оюунтуяа маань давхар хувийн дасгалжуулагч хийдэг учраас хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа, анхаарах зүйлсийн талаар маш дэлгэрэнгүй ярьж өгсөн шүү. За ингээд подкастаа хүлээн авна уу!

 #03- Эко ээж Энэрэлийн хүүхдээ хүмүүжүүлдэг аргаас | File Type: audio/mp3 | Duration: 00:36:36

Mom's Corner Podcast-ийн 3 дахь дугаарт Эко ээж Энэрэлтэй хүүхдээ хүмүүжүүлдэг арга барилынх нь талаар ярилцлаа. Хэрвээ та эко ээж болохоор шийдсэн бол, хүүхэд хүмүүжлийн Монтессори аргын талаар судалж байгаа бол энэ таны заавал сонсох ёстой подкаст. Танд хэрэгтэй бүхийл мэдээллийг багтаасан сонирхолтой дугаар болсон шүү.

Comments

Login or signup comment.