Mom's Corner Podcast show

Mom's Corner Podcast

Summary: Hello dears, Намуун байна. Шинэхэн ээж. Ээж болон хүүхдэд тулгардаг олон асуудлын шийдлийг олж өгөх зорилгоор энэхүү подкастаа хийж эхэллээ. Таалан сонсоно уу! Хэрвээ надтай ярилцахыг хүсвэл сошиал хаягуудаар маань холбогдоорой.

Join Now to Subscribe to this Podcast
  • Visit Website
  • RSS
  • Artist: Намуун Отгонбаатар
  • Copyright: © Намуун Отгонбаатар

Podcasts:

 #32 Хүүхдийнхээ хүмүүжилд анхаарахын тулд... | File Type: audio/mp3 | Duration: 01:37:08

#ХүүхдийнХүмүүжил #Гэрбүл Хүүхдийн хүмүүжилд юу нөлөөлдөг, эцэг эхчүүд бид хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд юу, юуг авч үзэж, юунд илүүтэй анхаарах хэрэгтэй гээд амьдралын хэв маяг, цагийн менежментийн талаар ярилцсаныг маань ганц ч үг гээлгүй сонсоорой гэж зөвлөх байна. Аав ээжүүд, аав ээж болох хүн бүрийн заавал сонсох дугаар

 #31 Өсвөр насны хүүхэдтэй хэрхэн харьцах вэ? | File Type: audio/mp3 | Duration: 01:11:51

#ӨсвөрНас #Темперамент #СэтгэлзүйнХэвшинж Өсвөр насны хүүхэдтэй буюу 10-19 насны хүүхэдтэй эцэг, эхчүүд анхаарлаа хандуулаарай. Бид хүүхдийнхээ сэтгэлзүйн хэв шинжийг тодорхойлж байж, түүнд нь тохируулан харилцах хэрэгтэй байдаг юм байна шүү. Монгол Өрх Сэтгэл Зүйн Хүрээлэн -ийн сэтгэл зүйч Э. Ундрам өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог болоод хэцүү үеүдэд нь хэрхэн харьцах хэрэгтэй талаар зөвлөлөө. Манай шинэхэн дугаарыг сонсон хүүхдийнхээ сэтгэлзүйн ямар хэв шинжтэй болохыг мэдэж аваарай.

 #30 Хүүхдээ хэрхэн өөрөөр нь унтуулж сургах вэ? | File Type: audio/mp3 | Duration: 00:48:49

#ХүүхэдбаНойр #УнтлагынЦаг Ээжийн алба үнэхээр амаргүй. Хэдий эмэгтэй хүн бүрийн туулдаг замнал ч нойргүй хонох шөнүүд мундахгүй, ядарч, туйлдан өнгөрүүлэх өдрүүд элбэг. Тиймээс ээжүүддээ зориулан шинэхэн дугаартаа @Tenuuka's Mom пэйжийн админ @Nomin-той ярилцаж, "хүүхдээ хэрхэн өөрөөр нь унтуулж сургах вэ? Хэрхэн эрт унтуулж сургах вэ? Хэрхэн шөнийн турш сэрэлгүй унтдаг болгох вэ?" гэсэн асуултуудад хариулт авахыг хичээлээ. Таалан сонсоно уу!

 #29 Ээжүүд: Таван хүүхдийн ээж, шүдний эмч Ж.Билгээ | File Type: audio/mp3 | Duration: 00:53:03

Одонтой ээжүүдийн маань цувралд 5 хүүхдийн ээж, Digital Dental шүдний эмнэлгийн үүсгэн байгуулагч Ж.Билгээ эгч маань оролцлоо. Цоглог, өөрийнхөөрөө, хайр татам түүний ярилцлагыг хүлээн авна уу! Хүүхдүүдээ хүмүүжүүлдэг арга барил, гэр бүлдээ баримталдаг зарчим гээд ээжийн албанд зүтгэсэн 27 жилийнх нь арвин туршлагаас хуваалцлаа.

 #28 Ээжүүд: Дөрвөн хүүхдийн ээж, продюсер С.Уран | File Type: audio/mp3 | Duration: 00:45:36

#ХүүхдийнХүмүүжил #ХүүхэдбаГэрбүл Подкастынхаа шинэхэн дугаарт 4 хүүхдийн ээж, продюсер С.Урантай ярилцлаа. Бид хүүхэд хүмүүжил, хүүхэд ба гэр бүлийн харилцаа гээд олон чухал сэдвийг хөндөн ярилцсан байгаа :)

 #27 8-11 насны хүүхэдтэй хэрхэн харьцах вэ? | File Type: audio/mp3 | Duration: 00:42:25

#ХүүхдийнСэтгэлзүй #8нас #9нас #10нас #11нас Үерхэл, нөхөрлөлийн талаар хэрхэн ярилцах вэ? Ухаалаг утас, pc тоглоомд зарцуулах цагийг нь хэрхэн багасгах вэ? гээд энэ насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд түгээмэл тулгардаг асуудлууд болон 8-11 настай хүүхдийн сэтгэлзүйн онцлогийн талаар ярилцлаа. Энэ удаагийн дугаарт Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэлзүйч Н.Хишигт оролцлоо.

 #26 Хүүхдийн хооллолт: Глютенээс айх хэрэгтэй юу? | File Type: audio/mp3 | Duration: 00:32:42

#ХүүхдийнХооллолт #Глютен Хүүхдээ бор хоолонд оруулж байгаа болон оруулаад удаагүй байгаа эцэг эхчүүдийн санааг хамгийн их зовоодог асуудал бол глютен байдаг. Тиймээс энэ удаагийн дугаартаа Глютен гэж юу вэ? Санаа зовж, айгаад байх зүйл мөн үү, үгүй юу? гэсэн сэдвээр Akachan - хvvхдийн хооллолт пэйжийн админтай ярилцлаа. Мөн энэхүү дугаараас глютнээс үүдэлтэй өвчлөлүүд болоод Gluten Free Diet-ийн талаар мэдэж авах боломжтой. Таалан болгооно уу

 #25 6-7 насны хүүхэдтэй хэрхэн харьцах вэ? | File Type: audio/mp3 | Duration: 00:55:04

#ХүүхдийнСэтгэлзүй #6нас #7нас

 #24 Чихрээ хэрхэн танах вэ? | File Type: audio/mp3 | Duration: 00:43:16

Бид чихэр их хэрэглэх ямар олон сөрөг нөлөөтэйг сайн мэддэг ч чихрийн хэрэглээгээ багасгаж чаддаггүй шүү дээ. Тиймээс шинэ дугаартаа бид Чихрээ танасан тэмдэглэл пэйжийн админ Энхзултай "чихрээ хэрхэн танах" талаар ярилцлаа. Чихрээ танах нь зөвхөн танд төдийгүй таны гэр бүл, хүүхдүүдэд ямар эерэг нөлөөтэй, чухал болохыг надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байхаа. Ингээд шинэхэн дугаараа хүлээж авна уу!

 #23 4-5 настай хүүхэдтэй хэрхэн харьцах вэ? | File Type: audio/mp3 | Duration: 00:53:05

Сургуульд ороход нь хэрхэн бэлдэх вэ? Дүүтэй болсныг нь яаж ойлгуулах вэ? Хүүхэдтэйгээ яаж харьцвал дээр вэ? гэх зэргээр толгой гашилгаж байгаа бол энэ дугаарыг заавал сонсоорой гэж зөвлөмөөр байна. Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач А.Тайванжаргалтай 4-5 настай хүүхдийн танин мэдэхүй болон сэтгэлзүйн онцлогийн талаар ярилцлаа.

 #22 "Avdar Toys" брэндийн үүсгэн байгуулагч Даша Лулу | File Type: audio/mp3 | Duration: 00:50:19

Шинэхэн долоо хоногийн мэнд, Энэ долоо хоногт та бүхэндээ нэгэн мундаг ээжтэй ярилцсанаа хүргэж байна. Хүүхэд хүмүүжлийн аргууд, хүүхэдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх аргууд гэх мэт олон сонирхолтой сэдвээр нийтлэл бичиж хүргэдэг Avdar club, хүүхдийн эко тоглоомын брэнд Avdar Toys-ийг үүсгэн байгуулсан Даша Лулу маань бизнес болоод хүүхэд хүмүүжлийн аргуудаасаа хуваалцаж, бидэнтэй халуун яриа өрнүүллээ. Таалан сонсоно уу :)

 #21 3 хүртэлх насны хүүхэдтэй хэрхэн харьцах вэ? | File Type: audio/mp3 | Duration: 00:55:50

Өдрийн мээээнд, ээжүүд маань шинэхэн дугаараа тэсэн ядан хүлээж байсан уу? Энэ долоо хоногт Хэрэглээний Сэтгэл Судлалын хүрээлэнтэй хамтран хийж буй 2 дахь дугаар маань та бүхэнд хүрч байна. Хүүхдийн сэтгэлзүйч П.Сувданчимэгтэй 3 нас хүртэлх хүүхдийн бие физиологи, сэтгэлзүйн хөгжил, онцлог гэсэн сэдвээр ярилцлаа. 3 хүртэлх насны хүүхдүүдтэй ээж нар маань заавал сонсоорой. Мөн таньдаг, мэддэг хүмүүстэйгээ хуваалцаарай.

 #20 Ойрхон төрсөн нь дээр үү? Эсвэл | File Type: audio/mp3 | Duration: 00:40:05

#Ойрхонтөрөлт Хэрвээ та ойрхон зайтай төрөх үү? Хол зайтай төрөх үү? гэж эргэлзэж байгаа бол энэ дугаарыг заавал сонсоорой. Нэгээс хоёр жилийн зайтай төрсөн дөрвөн ээж маань өөрсдийн туршлагаас хуваалцлаа. Дугаарт оролцсон Ц.Энх-Уянга, А.Өнөрмаа, Т.Алтанчимэг, Л.Мөнгөнчимэг нартаа маш их баярлалаа :)

 #19 Хүүхдээ номонд хэрхэн дурлуулах вэ? | File Type: audio/mp3 | Duration: 00:26:36

#ХүүхэдбаНом Подкастад маань үргэлж ээжүүд оролцдог байсан бол энэ удаад нэгэн аавтай ярилцсанаа хүргэж байна. Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцын хариуцлагатай зураач, редактор Төрмөнхтэй хүүхдийг номонд хэрхэн дуртай болгох, юунаас эхлэх хэрэгтэй талаар ярилцлаа.

 #18 0-9 сартай хүүхдийн сэтгэлзүйн онцлог | File Type: audio/mp3 | Duration: 00:25:01

#ХүүхдийнСэтгэлЗүй #0-9сар Урин хаврын мэнд! Мөн шинэхэн долоо хоногийн мэнд! Хэрэглээний Сэтгэл Судлалын хүрээлэнтэй хамтран хүүхдийн сэтгэлзүйн талаар цуврал дугаарууд бэлтгэн хүргэж эхэллээ. Ингээд шинэхэн дугаартаа сэтгэл зүйч Ундармаатай 0-9 сар хүртэлх настай хүүхдийн сэтгэлзүйн онцлог, мөн энэ насны хүүхэдтэй хэрхэн харьцах, юун дээр анхаарах хэрэгтэй байдаг талаар ярилцлаа таалан болгооно уу :)

Comments

Login or signup comment.