САНААГИЙН PODCAST show

САНААГИЙН PODCAST

Summary: Сайн уу? Миний бие уншсан номынхоо сэтгэгдэлүүдийг болон номын зохиолч, орчуулагч, өөр бусад уншигчидтай ярилцсан яриагаа хуваалцахаар зориг шулуудав. Хүлээн авна уу :) Facebook page: https://www.facebook.com/sanaapodcast/ Soundcloud page: https://soundcloud.com/reality-34

Join Now to Subscribe to this Podcast

Podcasts:

 Миний дуртай шүлгүүд #1. | File Type: audio/mp3 | Duration: 00:06:57

Яруу найрагч Г.Лхагвадулам, Л.Өлзийтөгс, Б.Одгэрэл, Д.Нямдорж-ийн шүлгүүд.

 10: Эрих Фромм "Даган зохицох үзэгдэл"-ийн тухайд | File Type: audio/mp3 | Duration: 00:40:28

Хүнлэг энэрэнгүй /humanistic/ Философич, Сэтгэл судлаач Эрих Фромм /1900–1980/-н "Fear of Freedom" буюу "Эрх чөлөөнөөс дайжихуй" номын хэсэг болох ДАГАН ЗОХИЦОХ ҮЗЭГДЭЛ-ийн хэсгийг уншлаа. Фроммын өөрийн ажигласан хэд хэдэн кэйсийг дурдсан нь түүний судалгааг илүү ойлгоход туслана гэж найдаж байна :) Ашигласан ая: Mr.Fingers-Aether Mr.Fingers-City Streets Mr.Fingers-Qwazars Mr.Fingers-Tiger Lounge Mr.Fingers-Urban Sunset Ciel-Blo A Wish

 Өгүүллэг: Канар бялзуухай | File Type: audio/mp3 | Duration: 00:12:31

Өгүүллэгийн товч: Ганцаар амьдрах бүсгүйн нас барсан Канар бялзуухайнхаа тухай хүүрнэх хүүрнэл төдий мэт боловч цаагуураа хүний харийсал, ганцаардал хийгээд байгал, амьтан гэдэг хүнээс илүү хань нөхөр болж болох тухай өгүүлдэг. Орчуулсан: Г.Сугиррагчаа Уншсан: Ц.Ариунсанаа

 9: Алфред Адлер "ДОТНО ХАРИЛЦАА"-ны тухайд. | File Type: audio/mp3 | Duration: 00:33:44

Венийн сэтгэл судлаач Алфред Адлер нь бид бүхний сайн мэдэх Зигмунд Фройд, Карл Юнг нартай нэгэн үед мөр зэрэгцэн бүтээлээ туурьвиж байсан бөгөөд өдгөө БОДГАЛЬ СЭТГЭЛ СУДЛАЛ-ын эцэг гэдгээрээ сэтгэл судлалын түүхэнд тэмдэглэгдсэн хүн юм. Түүний "Амьдралын тухай шинжлэх ухаан" номын 11р бүлэг болох "ДОТНО ХАРИЛЦАА" бүлгийн хэсгээс мөн Адлер гэж хэн байв? гэдэг талаар ярьсан болно. Ашигласан ая: John Coltrane - In A Sentimental Mood Miles Davis & John Coltrane - Kind of blue Ryo Fukui - Early Summer Ella Fitzgerald - Bewitched Bothered and Bewildered

 8: Эрих Фроммын "ЭРХ ЧӨЛӨӨНӨӨС ДАЙЖИХУЙ" номын хэсгээс. | File Type: audio/mp3 | Duration: 00:39:00

Хүнлэг энэрэнгүй /humanistic/ Философич, Сэтгэл судлаач Эрих Фромм /1900–1980/н тухай, түүний "FEAR OF FREEDOM" буюу "ЭРХ ЧӨЛӨӨНӨӨС ДАЙЖИХУЙ" хэмээн орчуулагдсан номын тухай, мөн 4р бүлэг болох ОРЧИН ҮЕИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АСУУДАЛД ХОЛБОГДОХ ХОЁР ХҮЧИН ЗҮЙЛ бүлэгийн хэсгээс уншлаа. Энэ дугаараас та бүхэн өдөр бүрийн автаж явдаг өнөөгийн нийгмийн төрх байдал, түүнтэй зөрчилдөж яваа өөрсдийнхөө тухай илүү зүйлсийг мэдэж авч магадгүй юм. Санал, сэтгэгдэлээ үлдээгээрэй! Мөхөс намайг дэмжиж буйд гүнээ талархал илэрхийлсэн Санаа.

 7: ХҮН САНДАЛ өгүүллэгийн хамт ЭДОГАВА РАМПОГИЙН тухай | File Type: audio/mp3 | Duration: 00:33:34

Магадгүй та триллер, детектив төрлийн уран зохиолд дуртай бол Японы зохиолч Эдогава Рампог андахгүй мэдэх буй заа. 1. Цаг хугацаа хэлнэ -номонд Эдогава Рампогийн талаархи утга зохиол судлаач Бямбанямын тэмдэглэлийн хэсгээс, мөн 2. ХҮН САНДАЛ өгүүллэгийг сонсохоор та бүхэндээ хүргэлээ. Түүний зохиолуудыг, орчуулагч Д.Дашмөнхийн орчуулгаар "Хүн сандал", "Сүүдэрт гэтэх албин" зэрэг номуудаас унших боломжтой. Хэрвээ орчуулагчтай ярилцсан ярилцлагыг сонсохыг хүсвэл өмнөх дугаарууд дунд минь буй бөгөөд, санаж байвал Тагтаа.мн дээр мөн нийтлэгдэж байсан билээ. За, тохь тухаа олоод сонсоод, сэтгэгдэлээ үлдээхээ мартуузай! баярлалаа :)

 6: ЦАГ ХУГАЦАА ХЭЛНЭ уран зохиолын эсээ номын хэсгээс | File Type: audio/mp3 | Duration: 00:16:36

Утга зохиол судлаач У.Бямбанямын ЦАГ ХУГАЦАА ХЭЛНЭ уран зохиолын эсээ түүврийн хэсгээс, 160р хуудсанд байрлах Батжаргалын Одгэрэл найрагчийн тухай бичвэрийг уншлаа. Уг номын тухай бүрэн бүтэн яриаг сонсохыг хүсвэл Тагтаа паблишингийн подкастаар зочлоорой!

 5: НАЙДВАРАА ХУВЬСГАХУЙ номын хэсгээс | File Type: audio/mp3 | Duration: 00:19:01

Германы философич, нийгмийн сэтгэл судлаач Эрих Фроммын НАЙДВАРАА ХУВЬСГАХУЙ номын хэсгээс.

 4: Орчуулагч Д.ДАШМӨНХ-тай ярилцсан ярилцлага | File Type: audio/mp3 | Duration: 00:38:25

Бид бүхний сайн мэдэх "ЦЭВЭРХЭН САРУУЛХАН ГАЗАР", "ХҮН САНДАЛ", "СҮҮДЭРТ ГЭТЭХ АЛБИН" "АРАВ ДУГААР САРЫН НААДААН" зэрэг номуудыг орчуулсан, орчуулагч, зохиолч Д.Дашмөнхтэй ярилцлаа.

 3: ӨӨРИЙН ГЭСЭН ӨРӨӨ номын сэтгэгдэл&хэсгээс | File Type: audio/mp3 | Duration: 00:37:28

Монсудар утга зохиол цувралын 5 дахь цуврал болон хэвлэгдсэн, Феминизмийн хөдөлгөөний чухал лавлагааны материалд тооцогдох, XX зууны Модернизмын гол төлөөлөгчдийн нэг Виржиниа Вүүлфийн "Өөрийн гэсэн өрөө" номын талаар ярьсныг маань сонсоорой :D

 2: САЙН УУ ГУНИГ МИНЬ номын сэтгэгдэл ба Франсазуа Саган | File Type: audio/mp3 | Duration: 00:20:26

1950аад онд Франц улсын католик шашин, дэг жаягт нийгэмд дөнгөж 18 насандаа шуугиан дэгдээж, тухайн үеийн утга зохиолд нэгэн тод өнгө болон тодорсон алдарт зохиолч Франсуаза Саганы "Сайнуу Гуниг" минь хэмээх бэсрэг роман Тагтаа хэвлэлийн газраас, оруулагч Б.Сувддуламын орчуулгаар хэвлэгдэн гараад удаагүй байгаа билээ. Авсаархан хэрнээ танд нэгийг бодуулах энэхүү номын талаар өөрийн сэтгэгдэлээ хуваалцахаас гадна, зохиолчын амьд ахуйн хувийн амьдралын талаархи мэдээллүүдийг сонирхуулахаар бэлдсэн байгаа шүү. Таалан соёрхоно уу :)

 1: АРЬСАН ХҮРЭМТЭЙ МАДОННА номын сэтгэгдэл | File Type: audio/mp3 | Duration: 00:11:11

Монсудар утга зохиол цувралын 6дах дугаар Сабахаттин Алийн Арьсан хүрэмтэй Мадонна номыг уншсан сэтгэгдэлээ хуваалцлаа.

Comments

Login or signup comment.