DiscoverDEEP TALK with SANAA
DEEP TALK with SANAA

DEEP TALK with SANAA

Author: Ariunsanaa Tsogbadrakh

Subscribed: 8,937Played: 97,903
Share

Description

Гүн гүнзгий, утга учиртай зүйлс сонирхдог хүмүүст зориулсан яриануудыг Санаатай хамт сонсоё :)
46 Episodes
Reverse
Сайн уу, сонсогчид оо~! Энэ удаагийн дугаартаа ЛГБТ хөдөлгөөний тэмцэгч Доржжанцан буюу Жактайгаа ярилцлаа. Бид хүний эрхийн талаар, тэр дундаа ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгч байх, өөрийгөө хайрлах тухай, түүний хайрын түүх гэх мэт дотно яриаг өрнүүллээ.03:00 Анх яагаад ЛГБТ төвд ажиллах болсон бэ?04:56 Хүний эрхийн төлөө тэмцэгч байх тухайд? 14:28 “Үзэн ядахгүй ч дэмжихгүй”17:30 “ЛГБТ хөдөлгөөн” гэдгийг энгийнээр тайлбарлаж өгье25:16 Хайрын тухай яръя 35:15 15 жилийн дараа эргэн уулзсан чинь..38:54 Өөрийгөө хайрлах хайр44:09 Сексийн тухайд54:24 Кам аут хийснээс болоод гэр бүлтэйгээ зөрчилдөх тухайд1:01:13 Гадаад оронд сурах тухайдЖакдаа ажил үйлс, эрдмийн зэрэгт нь амжилт хүсье~!
Энэ удаагийн маань зочин бол https://eguur.mn/-ий ерөнхий редактор М.Тэнгис. Яриагаа түүний дуртай Prince "Purple Rain" дуугаар эхлүүллээ.Түүний уншиж, бичиж сурахаас эхлээд сэтгүүлзүйтэй холбогдсон түүх, үйл явдлын мэдээтэй ойртсон таван жил, өнгөрсөн ба ирээдүйгээ хэрхэн хардаг, уншиж, судлаж буй зүйлсийнх нь талаар ярилцлаа. Хүлээн авна уу.03:40 Тэнгис сэтгүүл зүйг багаасаа сонирхдог байв уу? Ямар сонирхолтой хүүхэд байв?14:30 Өөдрөгөөр харахад нөлөөлсөн сэтгүүлзүй17:00 Монголоо харж буй гутранга үзлийн тухайд Тэнгисийн харж буй “өөдрөг” өнцөг19:50 Үеийнхээ залуусыг хараад шүүмжилмээр санагддаг зүйл23:50 Түүхээ унших тусам Монголд төрсөндөө аз завшаантай санагддаг болсон26:00 Богд-ын тухай мэдсэн сонирхолтой зүйлс34:35 Судлах тусам бид өөрсдөдөө итгэлтэй явах ард түмэн гэж боддог боллоо36:42 Санаанаас гардаггүй ярилцлага43:00 Гадаад соёлын нөлөөний талаар санаа зовдог уу?47:40 Барууны ертөнц биднээс дээгүүр соёлтой гэдэгт санал нэгддэг үү?53:20 Хөгжил гэдэг чинь юусан билээ56:00 Хотод өссөн ч нутаг усаа мэддэг байх тухайд1:00:00 Өөрт байгаа зүйлсээ таниж мэдэх тусам л…1:12:50 Буддагийн шүд Улаанбаатарт хадгалагддаг гэдгийг мэдэх үү? гэх мэт1:17:23 Чингис хааныг хаана оршуулсан бэ? гэх мэт1:21:26 Тэнгис гэдэг хүнийхээ хувьд цаашдаа юу хийж бүтээмээр байна вэ?1:24:28 Монголын минь эргэн тойронд1:28:00 Том улсууд яаж хөгжсөн, юу уншдаг байсан бэ гэсэн чинь Дорнын бүтээлүүд байлаа1:29:30 Хүчний тэнхлэг ээлж дараалалтай1:35:10 Цавын цаанаа зохиолч болно1:36:10 Зохиол бүтээлийн тухай1:39:50 Одоо яг Тэнгис өөрийнхөө тухай ярьж эхлэнэ1:41:18 Харилцаа хөндийрөхөд…1:50:00 Бид мөрөөдөхөө мартдаг болчихов уу даа?1:55:00 Ямар нэг юманд хүрч байж биш, байгаагаа олж харах нь илүү чухал ч юм билүү1:55:55 Урлагтай холбоотой яриа
Бороотой эдгээр өдрүүдэд өөрийн дуртай яруу найрагчдын шүлгийг уншлаа.Яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн "Зүрхэн агч намур", Д.Нямдоржын "Хараацай", Э.Бүжинлхамын "Сүнс урлал", Ч.Бат-Уянгын "Анидча" шүлгийн түүврүүдээс шүлэг уншсан болно.Ц.Дэлгэрмаа "Зүрхэн агч намур" шүлгийн түүвэр00:12 "Шаналал хөндүүр тээсэн"01:20 "Амьд гэдгээ мэдрэх гэж"02:14 "Уйтай ийм өглөө чамайг санаад сэрэх"03:17 "Чамайг, дарс шиг санаж суугаад"04:16 "Өөртөө"05:08 "Бороо орж байна"Д.Нямдорж "Хараацай" шүлгийн түүвэр06:27 "Бороо бүхэн өөрөөр зүсэрдэг ч"Э.Бүжинлхам "Сүнс урлал" шүлгийн түүвэр07:17 "Чи амьдрах тухай биш"09:05 "Хэзээнээс ч билээ дээ"10:05 "Хамгийн чухал нь энэ амьдралд"Ч.Бат-Уянга "Анидча"12:03 "Есдүгээр сарын бороо"
Сайн байцгаана уу? Сонсогчидоо. Зуны дэлгэр сайхан өдрийн мэнд. Би уншиж буй ном, үзсэн киноныхоо сэтгэгдлийг та нартайгаа хуваалцахаар бэлдлээ. Санал болгож буй ном:"Магма" Тора Хьерлейвсдоттир"Бүтээлч үйл: Оршихуйн ухаан" Рик РубинҮзсэн кино: "The Cord of life""The Blind willow, Sleeping women"
"Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр"-г тохиолдуулан эмэгтэй найруулагчдын гурван кино үзсэн тухайгаа товчхон ярьлаа. Мөн өөрийнхөө хувьд феминизм, патриархын тухай хэрхэн ойлголттой болсон тухай, эдгээр кинонуудын онцлог, төрүүлсэн сэтгэгдэл юу байсан талаар хуваалцлаа.Бүхий л эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэндийг дэвшүүлье~!PS: намайг кофегоор дайлж, дэмжихийг хүсвэл нэрэлхэлгүй миний дансыг аваарай: Хаан банк 5163038001.Мөн сурталчилгаа байрлуулах, хамтран ажиллах бүрэн боломжтой шүү.
00:00 Яруу найрагч Б.Эрдэнэсолонго "Туслаач"01:10 Яруу найрагч Ц.Дэлгэрмаа "Төгсгөлөөс нь бичсэн шүлэг"02:55 Яруу найрагч Ц.Дэлгэрмаа "Амьдрана гэдэг"03:30 Яруу найрагч Ц.Дэлгэрмаа "Санаж байна гэж хэлэхгүй"04:40 Яруу найрагч Б.Эрдэнэсолонго "Чи яг зун шиг"
Энэ удаагийн зочин бол иогийн маань багш "Tetula Art Flow" иога студиогийн үүсгэн байгуулагч Б.Тэлмүүн. Бидэн хоёр иогагаа тараад сайхан цай уунгаа иога хийх мөн чанар, утга учир, нүдэн үл харагдах энерги, мэдрэмж, хүмүүсийн шүтэн барилдлага, чакра, харилцаа, сэтгэл гутрал, дотоод мэдрэмжүүдий тухай ярилцсан билээ.Намуухан, сайхан ярьдаг зочин маань тайвшруулах, эдгээх ид шидтэй хүн мэт санагддаг. Ингээд дугаараа хүлээн аван сонсоно уу :)"Tetula Art Flow": https://www.instagram.com/te_tula_artflow/
Энэ удаагийн зочин маань зураач, модел, жүжигчин~ товчхондоо чөлөөт уран бүтээлч Хонгорцог маань амттай яриа өрнүүлсэн байгаа. Багаасаа зурдаг байсан тухай, Анима сургууль, моделиор ажиллах санал, "Ганцхан шалтгаан" киноны зураг авалт, ертөнцийг харах өнцөг гэх мэтт олон зүйлсийг ярилцаа.Ингээд таалан сууж, тухлан сонсоно уу. 
Зээ, энэ удаагийн дугаарын маань зочин бол Улаанбаатар хотын эгэл гудамж, үзэсгэлэнтэй мөчүүдийг буулгадаг гэрэл зурагчин Tulgaa Skizz.Бид барилгачдын талбайн дэргэдэх нэгэн нууц цэцэрлэгт суунгаа Тулгаагийн гэрэл зурагт дурласан цагаас эхлээд оршихуйн хямрал, хайр дурлал, найз нөхөрлөл, ном, киноны талаар ярилцсан билээ.https://www.instagram.com/tulgaaskizz/Найз Батка: https://www.instagram.com/do.batka/
Сайн уу сонсогчидоо~! Энэ удаагийнхаа дугаараар микрофоноо аваад 4 сарын 8-ны иргэдийн засаг төрдөө хандсан Чингисийн талбайн жагсаалд очсоноо хуваалцаж байна. Танил найз нөхдөөс эхлэн, танихгүй залуучуудын төлөөллөөс яриа авлаа. Тэд энэхүү жагсаалыг юу гэж харж, ойлгож, юу хүлээж байгааг сонсоорой.*Donation: Хэрвээ та "Deep talk with Sanaa" подкастыг маань дэмжихийг хүсвэл хаан банкны 5163038001 данс руу маань donation явуулаарай. Цаашдын дугааруудыг хийхэд маань туслалцаа болох юм шүү <3 *Шинэ ковертой болсон байгаа биз? Анзаарсан уу? ккУдахгүй шинэ зочинтой ярилцсан дугаараа нийтлэнээ~!*
"Өөрийгөө л мэдээд авчих, Тэгж гэмээнэ,Өөрийгөө мэддэггүй хүмүүсээрӨвтгүүлдэггүй болно" -Ц.Дэлгэрмаа Ийм л мөртүүд шиг өдрүүдийнхээ тухай, өнгөрсөн жилийн тэр нэг орой тагтан дээрээ хэн нэгэнд зориулж ярьж байсан "Шархалсан сэтгэл"-ийнхээ тухай үргэлжлүүлэн энэ дугаарыг бэлдлээ.Өрөөлтэй хамт өөрийн сэтгэлээ таних тухай сэдэв магад хэзээ ч дуусахгүй байх. Эргэцүүлэл, мэдрэмж, эдгэх гэж хичээж буй цаг хугацаа, авралаа номоос эрж, сэтгэлээ уудлан чөлөөлөхийг хичээж байна. Амжилт, бүтээлээс гадна алдаа дутагдлаа ч хуваалцана гэдэг чинь сайхан юм. Сонсогч танд ч мөн хань болж, эргэцүүлэлд тань нэмэр болвол сайнсан. Заавал ямар нэг зүйл ойлгох албагүй ч байж магад.Ямартай ч ганцаардаж буй бол төгсгөлд нь яваа хоёр дууг сонсоод уйлж болно, дурсамжаараа аялсан ч болно. Эцсийн эцэст сонсогч та хайрлагдах, хайрлах, хайрлуулах эрхтэй хүн юм шүү!Ашигласан хөгжим: Ane Brun - No Reason To CryPrelude - Toshifumi HinataТэр жилийн болкоон дээр ярьсан яриаг сонсох болНАД ДЭЭР ДАРААРАЙНамайг хүлээж суудаг сонсогчиддоо баярладаг шүү.Үргэлж <3
Бидний эргэн тойронд маш олон хүмүүс бий. Гаднах төрхөөрөө онцгой содон, эгэл жирийн, янз бүр. Тэдний дотоод оршихуйг илүү сайн чагнаад үзвэл яг л ижилхэн "сэтгэл" хэмээх эрхтэн цохилж буй."Сэтгэл хэмээх эрхтэн" цуврал дугаар маань энэ удаа ЛГБТИК+ олон нийтийн төлөөлөл болох зочин Г.Энхжин, А.Балдангомбо нартай ярилцсан юм.Хүйсийн болон бэлгийн чиг баримжааны товч нэрүүдийн нийлбэр болох ЛГБТИК хүмүүсийн эрхийг хамгаалах Тэгш Эрх Бахархалын өдрүүдийг тохиолдуулан энэхүү дугаарыг зориулж байна. Тэдний оршихуй, өөрийн мөн чанараа хүлээн зөвшөөрч, нийгэмд хэрхэн амьдарч буй түүхийн нэгдүгээр хэсгийг хүлээн аван сонсоно уу.Энхжин:03:20 "Хүйсийн тавгүйцэл"06:40 "Транс гэдгээ мэдсэн хугацаа"08:40 "Би эрэгтэй"11:18 "Үнэнээрээ байх мөч бурхантай хамт байх"14:07 "Цээжээ боож толинд харсан мөч"15:30 "Нийгмийн хэм хэмжээ"18:00 "Өөрийгөө нуух тусам бодит мэдрэмжээ алдана"19:30 "Амьдрал ямар ч утга учиргүй санагдсан"Балдангомбо:21:25 "Анхны мэдрэмж"22:28 "90 онд ямар ч мэдээлэл байгаагүй"24:30 "Өөрийгөө өөрөөсөө нуусан жилүүд"29:00 "Амиа хорлох тухай бодол"32:26 "Байгаагаар минь хайрлах ганцхан хүн"34:30 "Сөрөг нөлөө"Энхжин:36:00 "Эрэгтэй юмуу, эмэгтэй юм уу"39:40 "Комплекс буюу зөрчил"Балдангомбо:42:32 "Гэр бүлдээ хамгийн анх хэлсэн"44:55 "Ойлгуулахад цаг хугацаа хэрэгтэй"Үргэлжлэлийг дараагийн дугаараас сонсоорой.Тун удахгүй..Нийтлэл унших: http://103.227.177.143/p/26379Гэрэл зургийг:Б.ТамирЯрилцсан: Ч.Бат-Уянга, Ц.АриунсанааСэтгэл хэмээх эрхтэн цуврал дугаарыг санаачлагчид: Ж.Тэгшзаяа, Ч.Бат-Уянга, Ц.АриунсанааПодкастыг түгээгч: Ц.Ариунсанаа
Ингээд "СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТЭН" цуврал дугаарын маань сүүлийн хэсэг бэлэн боллоо~!Яг одоо олон асуудлуудын дунд өөрийгөө сул дорой нэгэн мэт өөрийгөө мэдэрч буй бол WE FEEL YOU!Cэтгэл гутрал хэмээх нөхцөл байдлын тухай илүү том зургаар харах гэж хичээсэн бидний ээлжит яриаг хүлээн аван сонсоно уу.00:39 Санаа "Эмо гэж хэлэхээсээ өмнө" бичвэрээ уншив03:25 III хэсгийг эхлүүлэх яриа06:25 Монгол хүний сэтгэл гутрал арай өөр юм шиг ээ13:00 Яагаад гэвэл нийгэм маань хөлд ороогүй юм бишүү дээ?16:00 Тэгсэн мөртлөө "харгис" нийгэм18:50 Яагаад нийгэм маань ээлтэй болохгүй байгаа гэж бодож байна?23:10 Харагдах байдлын цаана юу байдаг гээч26:00 Сэтгэл гутрал бол зүгээр гуниглахаас илүү хүнд шүү дээ! Ойлгооч дээ!33:08 Нэмээд нэг нэгийгээ буруутгасаар л байх уу?37:00 Үг үхүүлж, амилуулах хүчтэй40:00 Бусдын зовлонг мэдрэхээ больчихвол яаана42:05 За гэгээлэг асуулт асууя50:00 Өсвөр нас, хүүхэд үеийн сэтгэл гутралаа туулж буй дүү нартаа зориулж үг хэллээ <354:32 Гутарч үзсэнээрээ юу алдаж бас онов?59:28 Уянгаа бичвэрээ уншина1:01:32 Тэгшээ дуртай шүлгээ уншина1:02:35 "Орчлонд орь ганцаараа бишээ!"Ингээд сэтгэл гутралын тухай, өнгөрсөн хийгээд одоо дурсамжуудаа хөндсөн бидний бэлдсэн цуврал дугааруудыг сонсож, нийтлэлийг уншсанд баярлалаа~!Хэн нэгэнд хань болж, алсаас ч болов тэвэрч өгсөн бол бидний хүсэл энэ юм.Хүндэтгэсэн: Тэгшзаяа, Бат-Уянга, Ариунсанаа.
1:40 Хүмүүс "сэтгэл гутралтай" гэж шошго зүүж магадгүй талаар юу бодоцгоож байна? 5:55 Ижил "сэтгэл гутралтай" найзуудтай байх талаар?10:18 Дотны хүн тань "хортой дэмжлэг" үзүүлээд байвал?11:21 Сэтгэлээр өөдрөг болсон ч буцаад "унаж" болдог14:50 Ирээдүйн төлөвлөгөө юу байна?18:15 Шарх минь "сорви" болон эдгэх үе24:00 Бусдыг буруутгах ба уучлах үе29:28 Санаагийн үеийнхэн яагаад гутраад байна?30:43 Зарим зүйлийг "дөвийлгөх" тухай?34:00 Сэтгэл гутрал ба "алкохол"38:00 Эрүүл бусаар давах гээд үзээд байгаа юм биш бээз?39:00 Гутралаас татахад "урлаг" туслаж байсан уу?45:30 "Тэгшээ эгчээ, та одоо ч хүчтэй хүн шдээ"47:08 Угаасаа 'сайн, муу' хүн гэж байхгүй ээ49:40 Хөл хорионы үеэр "тайвшрав"51:36 "Экстраверт" системээс болоод байгаа юм биш бээз?Ярилцсан:Ч.Бат-Уянга; Ж.Тэгшзаяа; Ц.Ариунсанаа Гэрэл зургийн эх сурвалж:З.Энхмөнх
Сайн уу? Сонсогчид минь.Өнгөрсөн долоо хоногийн нэгэн цастай өдөр “Тагтаа паблишинг”-ийн хамтран үүсгэн байгуулагч, орчуулагч Ж.Тэгшзаяа, "Ulbar Publishing"-г хамтран үүсгэн байгуулагч Ч.Бат-Уянга бидэн гурав өөрсдийн "Сэтгэл гутралын түүх"-ээ хуваалцсан юм.Сэтгэлзүйн подкастууд шинжлэх ухаан, шинж тэмдэг талаас нь ярьдаг бол бидэн гурав хэрхэн мэдрэмжүүдээ "Сэтгэл гутрал" гэж танисан тухай болон эргэн тойрны хүрээлэл, нийгэм, соёлынхоо тухай ярилцсан билээ.Нийт 3 хэсэг орох бөгөөд өнөөдөр эхний хэсгээ нийтлэж байна.0:52 Санаа подкастаа эхлүүлж, зочидоо танилцуулав.5:35 Сэтгэл гутралд орсон гэдгээ яаж мэдсэн бэ? 17:45 Сэтгэл гутрал гэдгийг хүмүүс юу гэж хардаг вэ?19:40 Сэтгэл гутрал чухам яаж мэдрэгдсэн бэ?26:30 Ойр тойрны хүмүүстэйгээ хуваалцтал ямар хариу үзүүлэв?32:00 Хортой дэмжлэг: "Юундаа гутраад байгаа юм бэ?!"33:55 Мэргэжлийн тусламж авсан талаараа ярив42:50 Төрсний дараах сэтгэл гутралтай тулав48:40 Сэтгэлзүйн талаархи гарч ирдэг "мэдээ мэдээллүүд"50:00 Монголчуудын "сэтгэлзүй" өөр болохоор нийцэхгүй байна уу?Нийтлэл унших бол:http://ub.life/p/25231?fbclid=IwAR1ktNDkyfAoSOUlieq1yRWlDhGvEyrzlFhHra-R8JqFoOdM-SvZZ9_4ouEЯрилцсан:Ч.Бат-Уянга; Ж.Тэгшзаяа; Ц.Ариунсанаа Гэрэл зургийн эх сурвалж:З.Энхмөнх
Энэ удаагийн дугаарт өөрийнхөө сэтгэлзүйн байдалд анхаарч эхэлсэн шалтгаан болон хүүхэд насны трамуа, өөртөө үл итгэх байдал, айдас эргэлзээ, бэлгийн дарамтаас болж ажлаасаа гарч байснаа, хүчирхийлэл яагаад бий болдог, яаж үүний эсрэг байр суурьтай байж, өөрийгөө ч хүчирхийлэгч болгочихолгүй хүчтэй байх тухай олон сар жил бодож санасанаа л ярьж гарлаа. Подкастаа санасан байна.PS: Магад ийм мэдрэмжүүдийг мэдэрч өнгөрсөн бол чи ганцаараа биш ээ. Дотоод дуу хоолой чинь өөрөө хүчтэй, дууг нь чангалаад өг~!
Сайн уу? манайхаан. Подкастынхаа нэрийг сольсоон.Та нар минь сайн уу? Карантинд байгаа хугацаандаа Сара Бэйквэлл гэдэг хүний бичсэн "Хэрхэн амьдрах вэ? Нэг асуулт хорин хариулт" буюу "Монтений намтар"-тай ноцолдож байнаа~!Ингээд номын нэг хэсэг болох:"Хайр хагацлыг даван туулах" буюу алдарт Франц философичийн минь үнэн зүрхний хайртайгаа хэрхэн танилцаж, түүнд хэрхэн нөлөө үзүүлснийг өгүүлсэн хэсгийг уншиж оруулж байнаа~!Ашигласан ая:The Best of Maurice RavelДурдаж буй блог минь:https://monteniisormuus.medium.com/
Энэ удаагийн дугаарт сэтгэцийн эмч Т.Мандхай эгч бидэн хоёр амьдрал дээр ойр, тэр тусмаа тулгамдсаар байдаг олон сонин мэдрэмжүүдийн талаар ярилцлаа.Сэтгэлзүйч, сэтгэцийн эмч хоёрын ялгаа, мэргэжлийн тусламж яагаад хэрэгтэй, ямар үед хандах вэ?Хүний мэдрэмж, сэтгэл, сэтгэлзүйн гэмтэл, эмгэг, өөрийгөө гэмтээх оролдлогууд, улигт айдас, бүтэлгүй харилцаанууд, урлагаар сэтгэлийг засаж, анагаах тухай мэдэхийг хүссэн бүхнээ асууж авсандаа би лав тун их баяртай байгаа~! Ямартай ч яг одоо хэн нэгэнд хэцүү байвал ЧИ ГАНЦААРАА БИШ ШҮҮ~!Тусламж хэрэгтэй л бол мэргэжлийн хүнд хандахад нээлттэй шүү~!Дэлгэрэнгүй мэдээлэл:https://www.facebook.com/arttherapymongoliawww.mhelp.edu.mnАшигласан дуу:Birdy - Open Your Heart
Энэ удаагийн дугаарт утга зохиолын ертөнцөд туршлага хуримтлуулж буй "Зүүдний даяанч" номын зохиолч А.Маралтай ярилцлаа.03:47 Маралын тухай товчхон04:24 Түүний зохиолуудын мэдрэмж06:27 Жүжгийн зохиолоо тайзан дээр амьлууллаа09:30 Зохиолоо богино хэмжээний кино болгосон нь11:50 "Дурсамж хадгалсан цас" жүжгийн үйл явдал13:24 Жүжгийн жүжигчид16:40 Жүжгийн зохиол бичсэн туршлага23:22 Queer театрын тайзан дээр30:18 LGBT35:34 "024" богино хэмжээний кино40:20 "Зүүдний даяанч"47:07 "Дурсамжийн кафе" эвент53:12 Зүүд зөнгийн тухай56:28 Санаа сэтгэлийн үгээ хэлэвАнхны цаснаар "Дурсамжийн кафе"-д бидэнтэй уулзах бол 9 сарын 17-нд дулаахан хувцаслаад 18:30-д ирээрэй. Дурсамжаар чинь аялая, яруу найраг сонсоё, халуун цай, кофе ууцгаая.Та ганцаардахгүй ээ~!
Энэ бол шинэ улирлын шинэ дугаар. Гэхдээ илүү илэн далангүй байхыг хичээлээ. Эхний дугаартаа би өөрөө ганцаараа шөнийн 12 цагт гэрийнхээ болкон дээр тайван амгалан байдалтай "шархалсан" мэдрэмжийнхээ талаар ухаж бодсоноо та нартайгаа хуваалцаж байна.Магадгүй одоо хаа нэгтээ энэ мэдрэмжээ яахаа мэдэхгүй тээж яваа хүмүүс байгаа ч юм билүү? Шархалсан зүрх бүхэн хайрлагдах эрхтэй шүү дээ~!Энэ удаагийн дугаарт:Өөрийнхөө мэдэрсэн мэдрэмжийгДараа нь бодсон бодолтойгооЕр нь энэ мэдрэмжийг яаж арай дээрдүүлэх вэ?Магадгүй одоо ч ийм мэдрэмжийг тээж яваа бол сонсгох 2 дууг төгсгөлд нь орууллаа~!Ашигласан дуу:lykke li - Better aloneliv - Hurts to liv
loading
Comments (48)

Zagaraa chuluunbat

Duustal ni sonsloo. Sonirholtoi bla. :)) Dotood hvmvvs ni mash sonirholtoi hvmvvs bn shv 😊 bayrlalaa🥰

Apr 15th
Reply (1)

Tseegi Kh

Yah ve...

Aug 4th
Reply

ID18925981

Hoyor duuniih ner ni yu we

May 10th
Reply (1)

Miso Somi

Дашмөнх орчуулагчтай уулзуулсанд баярлалаа,орчуулагчийн нэрийг нь хараад л хүн сандал, сүүдэрт гэтэх албинг авч билээ. Үнэхээр мундаг орчуулсан санагдсан, гэтэл би энэ хүнийг япон хэлтэй хүн гэж санаж явжээ.

May 7th
Reply (1)

Miso Somi

Эрдмийг эрхэмлэх ухаан номны талаар ярих болов уу дараа нь? Их гоё ном шүү. Хагалгаанд байхад ганц "урам" болж байж билээ.

May 7th
Reply (1)

ID18925981

Duu ni aimar tsuuraitaad ih holoos sonsogdood bh yuma. Saijruulah arga bnuu

May 6th
Reply (3)

Уранчимэг Төмөрхуяг

яг цаг үеэ олж ярьсан баярлалаа. Сайхан бүхнийг хүсье ❤❤❤❤

May 6th
Reply (1)

ID19697752

Zgr yrij bga n medee unshij bga ym shg sonsogdhiima

Nov 5th
Reply

Baldangombo Altangerel

Та хоёртоо амжилт хүсье! Үнэхээр мундаг шүү!

Sep 14th
Reply

Miyuki

Та хоёртоо мааааш их хайртай жүүү♡♡♡♡♡

Sep 14th
Reply

ainur adilbek

unshaad ehluulsen bga

Jun 17th
Reply

Bayarmaa Erdenebayar

yeay! шинэ подкаст! 😊

Feb 29th
Reply

Soyol-erdene Erdenedalai

Goe hooloitoi shuu. Setgel dotor taiwshirlaa.

Jan 10th
Reply

Номин-Эрдэнэ 'Ш

Санаагаа санасан байна. Үнэхээр гоё дугаар болжээ =)

Jan 5th
Reply

Б. Анар

Сайн бна уу??? Санаа минь дээ ямар удаан алга болчихвоо???? Кккк

Oct 16th
Reply (1)

AriunErdene Purevdorj

Сайн уу хэрхэн өөрийн подкастыг хийж эхлэх талаар зөвлөгөө өгөөч юу юу хэрэгтэй бол яаж хийх талаар техник бичлэг г м д зөвлөөч

Aug 11th
Reply (1)

Sanchka

Чөлөөтэй, нээлттэй үнэхээр сайхан ярилцлага болжээ. Түүхээс нэлээн хол яваад байдаг юм, одоо харин уншиж баймаар санагдлаа. Амжилт хүсье!

Jul 28th
Reply

Б. Анар

Гоё.... 7 хоногт 2 удаа посткастаа оруулж болохгүй юм уу Санаа ккк

Jul 28th
Reply

Fire Art

Bayrlla

Jul 13th
Reply

dlndolgion (Dolgion Kh)

👍

Jun 9th
Reply
Download from Google Play
Download from App Store