Happy Messy Baliar Oodrog Podcast show

Happy Messy Baliar Oodrog Podcast

Summary: Балиар өөдрөг подкаст нь өөдрөг үзэлтэй, амжилтанд тэмүүлэх хүсэлтэй, хөдөлмөрлөхөд бэлэн, эерэг өсөх хандлагатай эрүүл монгол "балиар өөдрөг" залуусын сонсох подкаст суваг юм. Таалагдсан бол найзуудтайгаа хуваалцана гэдэгт итгэлтэй байна. Subscribe!

Join Now to Subscribe to this Podcast
  • Visit Website
  • RSS
  • Artist: Happy Messy Baliar Oodrog Podcast
  • Copyright: All rights reserved

Podcasts:

 АЖИЛ АМЬДРАЛЫГ ЗЭРЭГ ГАШРААХ НЬ #PUpodcastS2E7 | File Type: audio/mpeg | Duration: 00:53:20

Энэ удаагийн дугаараар нэгэн мундаг даруухан бүсгүй Odd Lighting shop-н үүсгэн байгуулагч Б.Дэлгэрэх тэй хувь хүний ажлын туршлага, мэдлэг, гэр бүл, хүмүүжил бизнес эрхлэлт гээд олон зүйлсийн талаар ярилцлаа ! Та бүхэнд таалагдана гэдэгт найдаж байна ! @purevsurenby @delgerekhb

 Робот ба Сүүтэй цай: Нам гүм долоо хоног | File Type: audio/x-m4a | Duration: 00:31:46

Технологи, энтертайнмэтийн сэдвээр долоо хоног бүрийн Бүтэнсайнд сонсогчиддоо хүрэх "Робот ба Сүүтэй цай" подкастын #7 дугаар. Энэ удаагийн дугаарт Фэйсбүүкийн эргэн тойрон, PS5 тоглоомын консол, үйлчилгээ, Call of Duty Mobile зэрэг сэдвүүдийн талаар ярилаа. Хөтлөгчид: Түшигт: www.instagram.com/tushigterdene/ Тэнгис: www.instagram.com/jvtengis/ Юүтүб суваг: http://bit.ly/2pkBLmw

 OkoD Audio Experience #32: Шинэ дадал зуршилтай болох | File Type: audio/mpeg | Duration: 00:53:49

OkoD Audio Experience-ийн шинэ дугаарт хэрхэн өөртөө шинэ дадал зуршилтай болох, өөрийгөө тултал нь хөгжүүлэх талаар болон Гамма стейт, Балиар Өөдрөгийн гол утга санаа, зорилго, үйл ажиллагааны талаар дурдсан байгаа шүү. За энэ долоо хоногийг эрч хүч дүүрэн өнгөрүүлээрэй, залуусаа~!

 Робот ба Сүүтэй цай: Та эвхэгддэг утас ашиглахад бэлэн үү? | File Type: audio/mpeg | Duration: 00:26:19

Технологи, энтертайнмэтийн сэдвээр долоо хоног бүрийн Бүтэнсайнд сонсогчиддоо хүрэх "Робот ба Сүүтэй цай" подкастын #6 дугаар. Энэ удаагийн дугаарт Microsoft-ийн шинэ бүтээгдэхүүнүүд, Uber-ийн шинэ үйлчилгээ, Joker зэрэг сэдвүүдийн талаар ярилаа. Хөтлөгчид: Түшигт: www.instagram.com/tushigterdene/ Тэнгис: www.instagram.com/jvtengis/

 ЗАЛУУ ХҮНИЙ БЭЛЧЭЭР ТОМ #PUpodcastS2E6 | File Type: audio/mpeg | Duration: 00:38:12

Энэ удаагийн дугаараар Хамтдаа инээмсэглэе сайн үйлсийн аяны үүсгэн байгуулагч, Турк улсад сурч хөгжиж буй залуу бүсгүй Азжаргалтай гадаадад сурч, ажиллах талаар ярилцлаа. Та бүхэнд таалагдана гэдэгт найдаж байна. ! @purevsurenby @azjargalmongolian

 Робот ба Сүүтэй цай: Алекса ба бөгжний эзэн | File Type: audio/mpeg | Duration: 00:36:42

Технологи, энтертайнмэтийн сэдвээр долоо хоног бүрийн Бүтэнсайнд сонсогчиддоо хүрэх "Робот ба Сүүтэй цай" подкастын #5 дугаар. Энэ удаагийн дугаарт Амазоны шинэ бүтээгдэхүүнүүд, улс төр, Emmy зэрэг сэдвүүдийн талаар ярилаа. Хөтлөгчид: Түшигт: www.instagram.com/tushigterdene/ Тэнгис: www.instagram.com/jvtengis/

 OkoD Audio Experience #31: Стартап компаний багийн харилцаа | File Type: audio/mpeg | Duration: 00:31:45

Сайн уу? Залуусаа~! Аливаа Стартап компани хурдтай ажиллахын тулд байнга анхааралтай байж, баг хамт олны харилцаа нээлттэй, илэн далангүй, хариуцлагатай байх нь чухал. Тиймээс энэ талаархи туршлагаасаа хуваалцлаа. Энэ долоо хоногийг эрч хүчтэйгээр өнгөрүүлээрэй~! Дурдагдаж буй Гамма сургалтын талаар мэдээлэл авах бол: https://www.instagram.com/gamma.mn/ https://www.facebook.com/gamma.mn/

 Санаагийн подкаст: "СОЁН ГЭГЭЭРЭЛ"-н тухайд зочин улс төр судлаач Б. ДӨЛГӨӨН | File Type: audio/mpeg | Duration: 00:50:07

Энэ удаагийн дугаарын зочин маань Францын "Sciences Po" буюу "The Institute of Political Studies"-н улс төрийн философийн магистр, улс төр судлаач Болдбаатарын Дөлгөөн юм. Монголын томоохон нийгэм, философийн сэтгүүлд ерөнхий эрхлэгчээр ажиллаж, Сэргэн мандалтын болон Соён гэгээрлийн үеийн философийн сэдвээр 50 гаруй нийтлэл бичиж, хэвлүүлж байсан. Мөн тэрээр Монсудар "Нийгмийн ухаан" цувралд багтах Никколо Макиавеллийн "Хунтайж", Монтескьегийн "Хуулийн амин сүнс" номууд дээр орчуулгын редактораар ажиллаж, "Утга зохиол" цувралын XIV дэвтэр Мишель Уэльбэкийн "Тулааны талбарын тэлэлт" номыг Монгол хэлнээ орчуулсан билээ. Ингээд СОЁН ГЭГЭЭРЛИЙН ТҮҮХ, УЛС ТӨР, НИЙГМИЙН талаар бидний ярилцсаныг сонсоорой.

 Ажлын төв #6: Зочин Ц.Алтансор "Хүүхдийн боловсрол" | File Type: audio/mpeg | Duration: 01:08:09

АЖЛЫН ТӨВ ПОДКАСТ-ынхаа энэ удаагийн дугаараар "Q Education Group"-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ц.Алтансортой ярилцлаа. Бага насны хүүхдийн боловсролд зориулан үйл ажиллагаагаа явуулж буй бизнесийн замнал, бүтээлч үйл ажиллагааны талаар сонсоорой. Хөтлөгч: Г.Учрал Ажлын төв: "Q Education Group"

 OkoD Audio Experience #30: Өөрийгөө таниж сурах! | File Type: audio/mpeg | Duration: 00:35:22

Өнөөдрийн сэдэв: "Байнга ямар нэгэн асуудалтай байх хэрэгтэй" буюу хэрхэн өөрсдийгөө өөрийн төгс байдалд байлгаж, өөртөө байгаа асуудлаа өмнөө тавьж, бие, сэтгэл санаагаа зориулан сайжруулж байх вэ? талаар ярилаа. Үүнийг хамгийн эхний алхам бол ӨӨРИЙГӨӨ ТАНИХ. Сонирхолтой байна гэж найдаж байна. Амжилт залуусаа~!

 Робот ба Сүүтэй цай: Жолоочийн хэрэг байна уу? | File Type: audio/x-m4a | Duration: 00:40:38

Технологи, энтертайнмэтийн сэдвээр долоо хоног бүрийн Бүтэнсайнд сонсогчиддоо хүрэх "Робот ба Сүүтэй цай" подкастын #4 дугаар. Энэ удаагийн дугаарт алдарт Friends цувралын 25 жилийн ой, Huawei-ийн шинэ утаснууд, Emmy Awards, жолоочгүй автомашин, Амазоны ачааны машин, Фэйсбүүкийн шинэ бүтээгдэхүүн зэрэг сэдвүүдийн талаар ярилаа. Хөтлөгчид: Түшигт: www.instagram.com/tushigterdene/ Тэнгис: www.instagram.com/jvtengis/

 Робот ба Сүүтэй цай: Шинэ бас хямд алимнууд | File Type: audio/x-m4a | Duration: 00:32:43

Технологи, энтертайнмэтийн сэдвээр долоо хоног бүрийн Бүтэнсайнд сонсогчиддоо хүрэх "Робот ба Сүүтэй цай" подкастын #3 дугаар. Энэ удаагийн дугаарт Apple-ийн танилцуулсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн талаар ярилаа. Хөтлөгчид: Түшигт: www.instagram.com/tushigterdene/ Тэнгис: www.instagram.com/jvtengis/

 Ажлын төв #4 Ц.Дэлгэрцэцэг | File Type: audio/mpeg | Duration: 00:46:44

АЖЛЫН ТӨВ подкаст энэ удаагийн дугаартаа бид бүхний сайн мэдэх UNLOCK подкастын хөтлөгч, LendMN компанийн төслийн менежер мөн ажлын байр, кареерийн сонголтонд туслах ICAREER платформын хамтран үүсгэн байгуулагчдын нэг Ц.Дэлгэрцэцэгтэй түүний ажлын төв болох AND SYSTEMS-н байранд уулзан БҮТЭЭЛЧ, УРАМ ЗОРИГТОЙ ажиллах аргуудаас хуваалцаж ярилцлаа. Хүлээн авна уу~!

 БАГИЙН БАДРАНГУЙ ГИШҮҮН БАЙХ НЬ #PUpodcastS2E5 | File Type: audio/mpeg | Duration: 00:42:49

Багийн удирдагч манлайлагч гэхээс илүү БАГИЙН САЙН ГАЙХАЛТАЙ гишүүн байх тухай ярилцлаа. Подкастанд зочноор оролцсон Themeton-ний үүсгэн байгуулагч Г.Балжинням даа маш их баярлалаа ! Мундаг хөдөлмөрч залуу ! Үйлдлүүдийг нь өдөр бүр харж бахархдаг шүү ! Маш их амжилт хүсэе ! Та бүхэнд таалагдана гэдэгт найдаж байна ! @Purevsurenby @baljka17

 OkoD Audio Experience: Entrepreneur хүнд байх ёстой улайрал, яарал! | File Type: audio/mpeg | Duration: 00:29:51

Жинхэнэ Entrepreneur хүнийг зорилготоо хүрэх гэх яарал, улайралгүйгээр төсөөлөхгүй байх аргагүй. Энэ удаагийн дугаарт Entrepreneur хүнд байх ёстой улайрал, яаралын тухай ярьлаа. Балиар өөдрөг байцгаая, залуусаа~!

Comments

Login or signup comment.